Газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 15,000 хүрлээ.
Даваа гарагийн аймшигт газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо Лхагва гарагийн оройн байдлаар 15,000 хүрээд байна. Аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа ч, амьд үлдсэн хүмүүсийг аврах хугацаа давчуу байгаа юм. Туркийн ерөнхийлөгч Эрдоган хамгийн их хохирол учирсан Хатай мужид очиж, нөхцөл байдалтай танилцсан байна. Тэндхийн оршин суугчид засгийн газрын хариу арга хэмжээг шүүмжилж, нурангид гацсан хүмүүсийг аврахад тоног төхөөрөмж, туршлага, дэмжлэг дутагдаж байгааг хэлж байсан юм.
Шүүмжлэгчид Туркийн засгийн газрын бэлтгэл муутай, онцгой байдлын албаны хариу арга хэмжээ хэтэрхий удаан байгааг шүүмжилж байгаа юм. Ерөнхийлөгч Эрдоган Засгийн газар зарим асуудалтай тулгарсныг хүлээн зөвшөөрсөн ч, нөхцөл байдал хяналтад байгаа гэж мэдэгдсэн байна. Ийм хэмжээний гамшигт бэлэн байх боломжгүй гэж улсын хариу арга хэмжээг хамгаалжээ. Туркийн гол сөрөг хүчний намын дарга үүнтэй санал нийлсэнгүй: үүнд хариуцлага хүлээх хүлээх ганц хүн нь Эрдоган гэж хэлсэн байна. Ерөнхийлөгч үүнийг няцааж, гамшгийн дараа эв нэгдэлтэй байх нь хамгийн чухал байгааг онцоллоо: “Ийм үед улс төрийн ашиг сонирхлын үүднээс сөрөг явуулга хийж байгаа хүмүүсийг тэвчиж чадахгүй” гэж Хатай мужид айлчилж байхдаа сэтгүүлчдэд хэлсэн байна. Туркэд амиа алдагсдын тоо 12,000 даваад байна.