Ковид-19 /дотоод/

Өнөөдөр 11:00 цагт БОЭТ-д үзүүлэхээр очсон иргэнээс коронавируст халдвар илэрлээ. 

Амтлах үнэрлэх мэдрэмж муудаж, халуурсан шинж тэмдэгтэй ирсэн тухайн иргэнийг яаралтай тусгаарлах арга хэмжээ авч одоо Халдвартын тасагт тусгаарлагдсан байна. 

Тухайн иргэний ойрын хавьтлуудыг тогтоохоор тандалт судалгааны баг ажиллаж байна. 

Иргэн “Г”-ын халдварын их үүсвэр тодорхойгүй. 

Мөн ойрын хавьтлуудын өгсөн урьдчилсан мэдүүлгээр тэдгээр иргэдийн явсан маршрутын дагуу Баян худалдааны төв, Энэрэл төв, Эрдэнэ багийн 20-р сургууль, Хивсний үйлдвэр зэрэг газруудыг тусгаарлалтад аваад байна.