Украинд COVID-19 коронавирусний халдвар дэгдсэнээс хойшхи хугацаан дахь хамгийн олон тооны хүн амиа алдсан тохиолдол бүртгэгджээ. Украинд сүүлийн нэг хоногт 838 хүн цар тахлын халдвараар нас барсан нь дэлхийд ОХУ-ын дараа орох өндөр үзүүлэлт болсон байна.
Цар тахлын халдвараар нас барж байгаа иргэдийн тоо өсч байгаагаас Украины гурван томоохон чандарлах газрын ачаалал нэмэгджээ. Киевийн чандарлах газрын ачаалал хоёр дахин нэмэгдэж, өдөрт дунджаар 60 цогцос чандарлаж байсан бол одоо өдөрт 100-120 цогцос чандарлаж байна.
Украинд цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа нь энэ улсын иргэд вакцинд хамрагдах хүсэлгүй байгаатай холбоотой юм. Өнөөдөр Украины хүн амын ердөө 25% нь вакцинд хамрагдсан үзүүлэлттэй байна. Тиймээс дархлаажуулалтыг эрчимжүүлэхийн тулд Украины эрх баригчид вакциндаа бүрэн хамрагдсан иргэддээ мянган гривены мөнгөн тэтгэмж өгөхөөр шийдвэрлэжээ.