Европт COVID-19 халдварын өвчлөл нэмэгдсээр байна

Ковид-19 /дэлхий/

Европын Эмийн агентлаг Пфайзер Бионтек компанийн COVID-19 коронавирусний эсрэг вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрч, энэ дагуу зохих удирдамж гаргажээ.

Хэдийгээр Европын Эмийн агентлаг цар тахлын эсрэг вакциныг хүүхдэд тарих нь үр дүнтэй гэж үзэж байгаа ч эцсийн шийдвэрийг Еврокомисс гаргах юм. 

Европын Эмийн агентлагийн зөвлөмжид 5-11 насны хүүхдүүдэд Пфайзер нэрийн 10 микрограмм хэмжээтэй вакциныг хооронд нь гурван долоо хоногийн зайтайгаар тарихыг заасан байна. Тэгвэл насанд хүрэгчдэд зориулсан вакцины тун 30 микрограмм байгаа юм.

Пфайзер нэрийн вакциныг хүүхдэд тарих зөвлөмжийн дагуу Еврокомисс ойрын хугацаанд зохих шийдвэрийг гаргах юм. Пфайзер нэрийн вакциныг анх 2020 оны 12-р сараас эхлэн 16 болон түүнээс дээш насныханд тарьж эхэлжээ. Тэгвэл өнгөрсөн 5-р сараас эхлэн Пфайзер вакциныг 12-15 насныханд тарьж байгаа юм.

Пфайзер Бионтек компаницар тахлын эсрэг вакциндаа нэмэлт эмнэлзүйн туршилт явуулан, 5-11 насны хүүхдүүдэд 90,7%-ийн үр дүн үзүүлж байгааг тогтоожээ.