“Спутник-V” вакциныг БНХАУ-д үйлдвэрлэхээр тохиролцжээ

Ковид-19 /дэлхий/

ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангаас БНХАУ-ын Шэнжэн хот дахь “Shenzhen Yuanxing Gene-Tech” компанид спутник-v вакциныг үйлдвэрлэх зөвшөөрөл олгож, талууд тохиролцоонд хүрчээ. Ингэхдээ БНХАУ-д 60 сая орчим тун вакцин үйлдэрлэнэ.

Үйлдвэрлэлийн ажил 5-р сараас эхлэхээр байна гэжээ. Нэмэлтээр мэдээлхэд, ОХУ-д гарган авсан спутник-v вакциныг дэлхийн 57 улсад хүлээн зөвшөөрчээ.