Бельгийн нэгэн хос амьтдад зориулсан асрамжийн газар нээжээ

Үйл явдал

Францын төвийн хэсэгт байрлах Лимузен фермд Бельгийн нэгэн хос амьтдад зориулсан асрамжийн газар нээжээ. Өмнө нь амьтны хүрээлэнтэй байсан Тони болон Софи нар хөгширч, чөлөөндөө гарсан заануудад зориулан тав тухтай гэр байгуулж өгсөн байна. 

Лимузен фермийн анхны суугчаар нь 52 настай Ганди гэх хочтой Ази заан байжээ. Тэрээр өмнө нь амьтны хүрээлэнд амьдарч байсан ч хөгширсөн учраас Гандийг хүмүүсийн сониуч харцнаас гадуур тайван амгалан байлгахын тулд энд авчирчээ. Заанд зориулсан асрамжийн газар нээсэн Тони Верхульстын ярьснаар одоогоор Европ тивд ийм төрлийн амьтны асрамжийн газар цор ганц л байгаа гэнэ. Гэр бүлийн хоёр заанд зориулсан асрамжийн газар нээх санаагаа 5 жилийн өмнөөс бодож төлөвлөн, энэ төсөлдөө 1 сая евро зарцуулан сая амьтдад зориулсан газраа нээжээ.