Европын улс орнууд цар тахлын омикрон вирусний дэгдэлтийн улмаасшинэ оныг гартал локдаун зарлаад байна.
Ковид-19 /дэлхий/
Европын улс орнуудад Омикрон вирусний халдвар нэмэгдсээр байна
Дэлхийн улс орнуудад цар тахлын шинэ хувилбар болох омикрон эрчтэй дэгдсээр байна.
Санта Клаус Зул сарын баяраар хүн бүрийг халдвар хамгаалалтын дэглэмээ сахихад уриаллаа
Зул сарын баярын гол эзэн болох Санта Клаус өвөө Финляндын Лапланди дахь өргөөнөөсөө цаа бугаа хөллөн, хүүхэд багачуудад баяр баясгалан бэлэглэхээр дэлхийг тойрон аян замдаа гарчээ. Ийнхүү аян замдаа гарахдаа Санта өвөө хүүхэд багачууд, дэлхийн хүн бүрт цар тахлын дэгдэлтийн хүнд цаг үед халдвар хамгааллын дэглэмээ сахиж, өөрийн болоод бусдын эрүүл мэндийг хамгаалахад уриалжээ.
Их Британи Улс иргэддээ цар тахлын бүүстер тун хийж байна
Европын улс орнуудаас COVID-19 коронавирусний шинэ хувилбар болох омикрон Их Британи улсад хамгийн өндөр дэгдэлттэй байна. Тиймээс Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон энэ жилийн зул сарын баярын хамгийн том бэлэг бол цар тахлын эсрэг бустер тундаа хамрагдан, эрүүл мэнд амь насаа эрсдэлд оруулахаас сэргийлэх явдал гэж иргэддээ хандан мэдэгджээ.