ДЭМБ-ын мэдээллээр өнөөдрийн байдлаар дэлхийн даяар 280 сая орчим хүн COVID-19 цар тахлын халдвар авч, 5 сая 400 мянган хүн нас баржээ. Цар тахлын нөхцөл байдал улс орнуудад ковидын шинэ хувилбар болох омикрон вирус дэгдсэнээс шалтгаалан хүндэрч, улмаар зул сар, шинэ жилийн баярын өмнө агаарын тээврийн хөдөлгөөнд сөргөөр нөлөөлжээ.
Ковид-19 /дэлхий/
БНХАУ-ын Сиань хотын хүн амыг цар тахлын илрүүлэг шинжилгээнд хамруулж байна
Хятадын 13 сая хүн амтай Сиань хот коронавирусний халдварын дэгдэлт эрчтэй дэгдэж байгаагаас шалтгаалан гадаад ертөнцөөс тусгаарлагдан, хотын хүн амыг нийтээр нь цар тахлын илрүүлэг шинжилгээнд хамруулж байна.
Израиль Улс коронавирусний эсрэг 4 дэх шатны вакцинжуулалт явуулж эхэллээ
Израиль улс COVID-19 коронавирусний эсрэг 4 дэх шатны вакцинжуулалт явуулж эхэллээ. Израиль улс дэлхийн улс орнуудаас хүн амаа цар тахлын эсрэг вакцинд хамгийн идэвхтэй хамруулж байгаа улс орны нэг юм.
СИНГАПУР: Тийз, тасалбарын борлуулалтаа XII/23-наас ирэх оны I/20 хүртэл түр зогсоожээ
Вакцинд хамрагдагсдын аяллын бүх нислэг, автобусны тийз, тасалбарын борлуулалтаа маргаашаас эхлээд ирэх оны 1 сарын 20-н хүртэл түр зогсоосон байна.