ДЭМБ-аас коронавирусний шинэ хувилбар болох Омикрон вирусын талаар мэдээлж, “анхааралдаа авах” ангилалд оруулсны дараагаар дэлхийн улс орнууд хилээ хааж, цар тахлын ээлжит давалгаанаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авч эхэлжээ.
Ковид-19 /дэлхий/
Коронавирусний мутацид орсон шинэ B.1.1.529 хувилбарыг “Омикрон” гэж нэрлээд байна
ДЭМБ, Африкийн улс орнуудад дэгдээд байгаа COVID-19 коронавирусний цоо шинэ хувилбар болох В.1.1.529 гэсэн код нэртэй вирусыг Грекийн цагаан толгойн үсгийн дарааллаар Омикрон гэж нэрлэн, энэ хувилбарыг “анхааралдаа авах” хувилбарын ангилалд багтаасан талаар Баасан гарагт мэдэгдлээ.
Европт COVID-19 халдварын өвчлөл нэмэгдсээр байна
Европын Эмийн агентлаг Пфайзер Бионтек компанийн COVID-19 коронавирусний эсрэг вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрч, энэ дагуу зохих удирдамж гаргажээ.
Европын Холбоо, мөн АНУ нь Өмнөд Африкаас ирэх нислэгүүдэд хязгаарлалт тогтоолоо
Шинэ коронавирусний хувилбар дэгдсэнтэй холбогдуулан Европын Холбоо нь Өмнөд Африкаас ирэх нислэгүүдэд хязгаарлалт тогтоосон бол үүнд мөн АНУ нэгдлээ.