Австрали улс ирэх сараас эхлэн гадны оюутнууд, мөн ажлын байрны эрэлт хэрэгцээнд тохирсон ур чадвартай гадны ажиллах хүчинд зориулан улсынхаа хилийг нээхээр болжээ. 12-р сарын 1-нээс эхлэн Австрали улс шинэ он гартал гаднаас оюутны болон ажлын визээр 200 гаруй мянган хүн хүлээн авна гэж тооцож байна.
Ковид-19 /дэлхий/
В.Путин цар тахлын халдвараас сэргийлэх нэмэлт тунгаа Спутник Лайт хийлгэсэн байна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин COVID-19 коронавирусний эсрэг нэмэлт буюу 3 дахь тун вакциндаа хамрагджээ. Владимир Путин цар тахлын халдвараас сэргийлэх нэмэлт тунгаа Спутник Лайт вакцин тариулан хийлгэсэн байна.
Украинд Ковид-19 халдварын улмаас хамгийн олон тооны хүн амиа алдсан тохиолдол бүртгэгджээ
Украинд COVID-19 коронавирусний халдвар дэгдсэнээс хойшхи хугацаан дахь хамгийн олон тооны хүн амиа алдсан тохиолдол бүртгэгджээ. Украинд сүүлийн нэг хоногт 838 хүн цар тахлын халдвараар нас барсан нь дэлхийд ОХУ-ын дараа орох өндөр үзүүлэлт болсон байна.
ЕХ-ны орнуудад цар тахлын эсрэг журмаа чангатгаж байна
ЕХ-ны улс орнуудад цар тахлын халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байна.