Их Британийн нутгаар ар араасаа хоёр хүчтэй салхи шуурга шуурч байна

Үйл явдал

Их Британийн нутгаар ар араасаа хоёр хүчтэй салхи шуурга дэгджээ. Цаг уурчдын мэдээлж байгаагаар Дадли болон Юнис нэр авсан хар шуурга Британийн газар нутгийг чиглэн урагшилж байна. 

Британийн эрэгт хүрч шуурч байгаа шуурганы хүч маш их учраас их хэмжээний гамшиг сүйрэл учирч болзошгүй гэж үзэж байна. 

Их Британид цаг уурын онц үзэгдлийн түгшүүр зарлажээ. Хүчтэй салхи шуурга Британийн эрэгт хүрснийхээ дараа өргөн зурвас газрыг хамарч, Английн төвийн болон хойд хэсэг, мөн Уэльсийн дийлэнх нутаг дэвсгэр, мөн Шотландын өмнөд болон төвийн бүсийг дайрах төлөвтэй байна. Дадли хар шуурга нь цагт 80-90 милийн хурдтай урагшилж, Шотландын нутагт хүрсний дараа цагт 60-70 милийн хурдтай шуурах төлөвтэй байна. Тэгвэл Юнис хар шуурга нь араасаа хүчтэй аадар бороо дагуулж, өндөрлөг газруудад цас бороо холилдон орохыг анхааруулж байна.