95 дахь Оскарын шилдэг гол дүрийн шагналуудыг Michelle Yeoh, Brendan Fraser нар авлаа 

Энтертэйнмент

Малайз жүжигчин Мишель Ёоу Оскарын анхны ази Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчнээр доторч, Холливүүдын түүхэнд нэгэн чухал үйл явдлын эзэн боллоо. Харин шилдэг эрэгтэй гол дүрийг жүжигчин Брэндан Фрэйзер “Халим” кинонд бүтээсэн дүрээрээ авлаа. 

Жүжигчин Мишель Ёоу анх удаагаа Оскарын шагналд нэр дэвшин ийнхүү шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчнээр тодорч байгаа юм. Тэрээр 90-ээд онд ХонКонгийн action кинонуудад тоголж жүжигчний гараа эхэлсэн бөгөөд 1997 онд Жэймс Бондын кинонд тоглож Холливүүдад хөл тавьжээ. Тэр цагаас хойш олон төрөл жанрын бүтээлүүдэд амжилттай дүр бүтээснээр, жүжигчний ур чадвар, авьясаа бататган харуулсан юм. Түүний уран бүтээлүүдээс дурдвал: тулааны урлагийн “Гэтэж буй бар, нуугдаж буй луу” кино, Memoirs of a Geisha буюу Геишагийн дурсамж, мөн 2018 онд гарсан Crazy rich Asians буюу Галзуу баян Азиуд кинонууд байна. 

Шилдэг Эрэгтэй гол дүрийн жүжигчнээр, 9 жил кино урлагаас хөндийрөөд байсан Брэндан Fraser тодорлоо. Нэгэн цагт George of the Jungle, Mummy зэрэг алдарт акшин кинонуудын од байсан Фразэр, кино зураг авалтын үеэр авсан бэртэл гэмтлийнхаа улмаас кино урлаг, олны анхаарлын төвөөс холдоод байсан юм. Нүдэндээ нулимс дуслуулан шагналаа хүртэх үеэрээ, кино урлагт урт удаан, шаргуу хөдөлмөрлөснөө дурдаад, энэ бүх хугацаанд түүний хажууд байж, түүнийг дэмжиж ирсэн хүмүүст талархлаа илэрхийллээ.