Жүжигчин Lindsay Lohan анхны хүүхдээ хүлээж байна

Энтертэйнмент

Жүжигчин Lindsay Lohan нөхөр Bader Shammas-ийн хамт анхны хүүхдээ хүлээж буйгаа Инстаграм хуудсаараа дамжуулан олонд мэдэгдлээ. “Mean girls” киноны од “Тун удахгүй” гэсэн бичигтэй хүүхдийн боди-ний зураг инстаграм дээрээ тавьсан юм. 

36 настай жүжигчний зурган дор баяр хүргэсэн алдартнуудын дунд Парис Хилтон байлаа. Хилтон Лоханд баяр хүргээд, “Ээжүүдийн клуб”-т тавтай морил гэж бичжээ. Lindsey Lohan, Paris Хилтон 2 олон жил үргэлжилсэн хэрүүл маргаанаасаа өмнө 2000-аад оны эхээр найзууд байсан юм. Тэд буцаад эвлэрсэнг Парис хэвлэл мэдээлэлд баталгаажуулсан байна. Lindsey Lohan хэд хэдэн хувийн болон хууль зөрчсөн асуудлуудад холбогдохоосоо өмнө, бага болон өсвөр насандаа The parent trap, Mean girls, Freaky friday зэрэг кинонуудын гол дүрийг бүтээснээрээ алдартай.