Дэлхийн улс орнуудад Ковид-19 цар тахлаас шалтгаалан маш олон хүүхдүүд товлолын дархлаажуулалтаас хоцорсон. Манай улсад сүүлийн 5 жил УГУ вакцины бүрэн тунгаас 69,163 хүүхэд хоцорсон байгаа нь улаанбурхан өвчин зөөвөрлөгдөн ирсэн тохиолдолд томоохон дэгдэлт үүсэж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
Үйл явдал
“Өргөө амаржих” нярайн эрчимт эмчилгээний практикт шинэ технологи нэвтрүүллээ
“Өргөө амаржих” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүнд нярайд төвийн венийн гуурсыг захын судсаар дамжуулан тавих аргыг Монгол Улсад анх удаа эмчилгээний практикт нэвтрүүлж гүйцэд болон дутуу төрсөн таван нярайг амжилттай эмчилж байна.
“Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ
Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг тасралтгүй бэлдэж байх ёстойг цар тахал бидэнд харуулсан. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр Монголын эрүүл мэндийн салбарын ирээдүйн удирдагчдыг бэлтгэх Харвардын Их Сургуулийн “Эрүүл Мэндийн Салбар дахь Манлайлал” сэдэвт Зүүн өмнөд Азийн бүсийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах сонгон шалгаруулалтыг эхлүүлж байна.
ГССҮТ сүүлийн хагас жилийн нэмэлт орлогоос нийт ажилтнууддаа 13 дахь сарын цалин олголоо
ГССҮТ нь сүүлийн хагас жилийн ажлаа дүгнэж, хамт олноороо амжилттай ажилласны үр дүнд 2022 оны гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнгээс бий болсон нэмэлт орлогоос нийт ажилтнууддаа 13 дахь сарын цалинг Ерөнхий захирлын А/175 тоот тушаалын дагуу тооцож олголоо.