Домогт хөлбөмбөгчин Диего Марадонагийн өмсч байсан цамцыг үнэ хаялцуулан зарна

Спорт

Сотбис дуудлага худалдааны ордон Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадонагийн өмсч байсан цамцыг үнэ хаялцуулан зарах гэж байна. 

Онлайн форматаар болох дуудлага худалдаанд Аргентины тамирчны 1986 оны Дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнд Английн багийн эсрэг тоглохдоо өмсч байсан богино цамцыг нь үнэ хаялцуулна. Чухам энэ тоглолтод Марадона “зууны гоол”, “бурхны гар” гэгддэг хоёр түүхэн гоолоо өрсөлдөгч багийн хаалганд оруулсан.

Сотбис дуудлага худалдааны ордон Марадонагийн өмсч байсан богино цамц 5 сая евро хүрч зарагдана гэж тооцож байна. Марадонагийн цамцыг 86 оны Дэлхийн аваргын тэмцээний дараа Аргентины хөлбөмбөгчинтэй тэмцээний дараа цамцаа солилцсон Английн шингээ багийн тоглогч Стив Хож дуудлага худалдааны ордонд заруулахаар өгчээ.