Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд голын усны ослын 2 дуудлага мэдээллээр Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.
Тодруулбал Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний хажууд 15 настай эрэгтэй хүүхэд живчихлээ гэх дуудлагыг 19:01 цагт ирүүлснээр Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 15 настай эрэгтэй усанд хөл алдан урсаж, голын салаанд тээглэсэн байдалтай байсныг эсэн мэнд гаргаж аюулгүй байдлыг хангасан.Мөн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршлын гүүрний доор Туул голын эрэг дээр хүн сууж байгаад алга болчихлоо гэх дуудлагыг 13.50 цагт ирүүлснээр Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 37 настай эмэгтэй Маршлын гүүрнээс баруун зүгт 500 метрийн зайд голын дунд хэсэгт нас барсан байдалтай байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд халалт үргэлжилж, түр зуурын аадар бороо орохыг мэдээлж байна.
Иймд голын эрэг дагуу амарч, зорчихдоо бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсийн аюулгүй байдлыг ханган, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.