Wonder Woman-ийн хөшөөг Warner Bros. studios-д нээлээ

Энтертэйнмент

DC comics-ийн дүр Wonder Woman-ий хөшөөг Калифорнийн Burbank дахь алдарт Warner’s Bros Studios-д нээлээ. Эмэгтэйчүүдийн эрх мэдлийн билэгдэл болсон Wonder Woman нь хотод сүндэрлэх 2 хүрэл супер баатрын хөшөөний нэг болж байгаа юм. Нөгөө нь домогт Батман-ий хөшөө юм. 

Лхагва гарагт болсон хөшөөний нээлтэд “Wonder Woman” 1984 киноны найруулагч, Patty Jenkins болон DC Comics-ийн бүтээлч захирал ЖИм Ли нар оролцлоо. 7 foot буюу 2 метр гаран өндөртэй хүрэл хөшөөний хөшиг тайлагдахад ирсэн хүмүүс алга ташилтаар хүлээн авлаа. “Wonder Wоman” бол дэлхийн өнцөг булан бүрт сая сая шүтэн бишрэгчиддээ урам зориг өгсөн домогт баатар гэдгийг Жим Ли онцлон ярьсан юм. Энэхүү хөшөө нь Warner Bros. Studios-д байрших бөгөөд студийг үзэж сонирхсон хүн бүрт нээлттэй юм.