Ковид-19

Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг зорчигчоос коронавирусийн халдвар илэрч батлагдсан тохиолдол тав болсныг ЭМЯ-аас өчигдөр мэдээллэсэн. Тэгвэл өнөөдөр өглөө дахин нэг иргэнээс ковид-19 илэрч, батлагдсан тохиолдлын тоо зургаад хүрлээ. Халдвар илэрсэн иргэдийг ДЭМБ-аас баталсан зөвлөгөөний дагуу эмчилж байна.

Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ тусгаарлагдсан иргэнээс коронавируст халдвар илэрсэн.

Тухайн иргэн Итали улсаас иржээ. Энэ бол батлагдсан тав дахь тохиолдол. Тэгвэл өнөө өглөө дахин нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарлаа.

Түргэвчилсэн оношлуураар хариуг гаргасан, үдээс хойш лабораторид дахин шинжилгээ хийж баталгаажуулна гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлсэн юм. Харин батлагдсан тохиолдлуудаас нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байна.

Эх орондоо ирэх зайлшгүй шаардлагатай иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчирч байгаа. Одоогийн байдлаар 730 иргэнийг авчраад байна. Мөн өнөөдөр Истанбул-Улаанбаатарын нислэгээр 250 гаруй иргэн ирнэ. Тусгай үүргийн онгоцоор авчрах үед иргэдийг амны хаалт зүүхийг сануулж, хоорондоо ярихгүй байхыг зөвлөсөн. Тиймээс тархвар судлалын эрсдэл бага гэсэн юм. Үүнээс гадна зохион байгуулалттай ирсэн учир хавьтлыг тодорхойлоход хүндрэл гараагүй байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлах байруудад 1337 иргэн байна. Ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байна гэсэн юм. Үүнээс гадна халдварын тохиолдол бүртгэгдвэл ямар арга хэмжээ авах, батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэх бүрт хэрэгжүүлэх ажлаа төлөвлөсөн. Энэ дагуу эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласаар байна. Мөн БНХАУ-ын эмч, мэргэжилтнүүдтэй цахимаар холбогдож, мэдээлэл солилцон тэдний туршлагыг нэвтрүүлж байгаа гэдгийг хэллээ. 

 ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ