Ковид-19

Иргэн Амарсанаа  өөрийн цахим хуудсандаа коронавирусийн халдварыг илрүүлэх оношлуурыг салбарын яам өндөр үнээр авч гэх мэдээлэл нийтэлсэн. Харин ЭМЯ-наас энэ мэдээллийг үгүйсгэж, нэг бүрийн үнийг түүний хэлсэнчлэн өндөр үнээр худалдан аваагүй гэдгийг хэллээ.

ЭМЯ-нд хандивласан PCR оношлуурын нэгийг нь 10 доллараар худалдан авсан. Гэтэл салбарын яам 100,000 төгрөгөөр худалдан авч байна гэж тэрээр өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн юм. Харин ЭМЯ-наас ийм өндөр үнээр оношлуур худалдан аваагүй. Нэг бүрийн үнийг нь 1 доллар хүрэхгүй үнээр тооцож авсан гэдгийг хэллээ. Гэхдээ ДЭМБ-ын зөвлөсөн, чанарын шаардлага хангасан оношлуурыг худалдаж авсан гэсэн юм.

Оношлуур үйлдвэрлэж байгаа улс орноос хамаарч нэг бүрийн үнэ нь өөр өөр үнийн дүнтэй байна. Эдгээрээс Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн зөвлөмжийг дагаж чанартай гэсэн оношлуурыг захиалан авсан гэсэн юм. Хамгийн чухал нь иргэд цахим орчинд гарч байгаа оношлууртай холбоотой болон бусад худал мэдээлэл итгэхгүй байж, ЭМЯ-наас бодит мэдээлэл авахыг зөвлөлөө.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ