Дэлхийн улс орнууд Омикроны дэгдэлттэй холбоотойгоор вакцинжуулалтаа идэвхжүүлж байна

Ковид-19 /дэлхий/

Дэлхийн улс орнуудад цар тахлын Омикрон вирусний халдварын дэгдэлт өндөр байгаагаас коронавирусний эсрэг вакцинжуулалт улс орон бүрт идэвхжиж байна.

Европын орнууд иргэддээ цар тахлын вакцинд зайлшгүй хамрагдах шаардлага тавьж, ковидын үнэмлэхний журам нэвтрүүлж байгаа манай урд хөршид 14 сая хүн амтай хотын иргэдээ 48 цагийн дотор вакцинд хамруулах зорилт тавиад байна. 

Их Британид коронавирусний эсрэг бүүстер тунг хүн амдаа идэвхтэй хийж эхлээд байна. Энэ улсад цар тахлын омикрон вирусний халдвар эрчтэй тархаж байгаагаас эрх баригчид нь халдварыг газар авхуулахгүйн тулд иргэдээ вакциндаа идэвхтэй хамрагдахад уриалж байгаа юм. Испанид сүүлийн хоёр долоо хоногийн туршид коронавирусээр халдварлах тохиолдол нэмэгдсээр байна. Энэ улсад цар тахлын халдварын 6 дахь давалгаа дэгдсэн гэж үзэж байгаа юм. Омикрон хувилбарын дэгдэлт өндөр байгаагаас эрүүл мэндийн салбарынханы ачаалал нэмэгджээ.

Германы Кёльн хотод цар тахлын эсрэг вакцины төвийг Эйрбас онгоцон дотор байгуулжээ. Энд 5-аас дээш насны хүүхдүүд, тэдний эцэг эхчүүд цар тахлын эсрэг вакцинаа тариулах боломжтой юм. Хүүхдүүд эмнэлэгт, эмчийн өрөөнд биш харин жинхэнэ онгоцон дотор вакцин тариулахдаа дуртай байгаа гэнэ. Тэгвэл удахгүй Өвлийн Олимпийн наадам зохион байгуулах гэж байгаа Хятад улс коронавирусний дэгдэлтэд ихэд болгоомжтой хандаж байна. Хятадын 14 сая хүн амтай Тяньжин хот цар тахлын омикрон вирус дэгдэхээс болгоомжлон 48 цагт багтаан иргэдээ вакцинд хамруулан, илрүүлэг тест явуулахаар төлөвлөжээ.