АНУ: Онгоцны нисэгчийг золоор аварч чаджээ

Үйл явдал

Америкийн Калифорни мужид нэгэн хачирхалтай осол аваар болсон байна. Жижиг оврын онгоц төмөр зам дээр ослын буулт хийж, улмаар энэ замаар ирж явсан галт тэрэгнээс онгоцны нисэгчийг золоор аварч чаджээ.

Калифорни мужийн Лос Анжелес хотод Сессна жижиг оврын онгоц хөөрөөд удалгүй төмөр зам дээр ослын буулт хийжээ. Энэ үеэр төмөр замаар хурдны галт тэрэг ойртон ирж байсан учраас онгоц осолдсон газрын дэргэд байсан хүмүүс Сессна онгоцноос нисэгчийг нь галт тэрэг ирэхээс хэдхэн хоромын өмнө амжиж гаргасан байна. Хэрвээ нисэгчийг ийнхүү татан авч амжаагүй бол тэрээр галт тэргэнд дайруулан амиа алдах нь гарцаагүй байжээ.