2021 он дэлхийн хамгийн дулаан жилийн нэгт тооцогдож байна

Үйл явдал

2021 он дэлхийн цаг уурын тандалт судалгааны явцад Европ тивийн хувьд цаг агаарын тандалтын түүхэндэх хамгийн дулаан жилийн нэг байжээ. 2021 онд Европ тив дэх сүүлийн 7 жилийн ажиглалтын хамгийн дулаан жил байсан гэж мэргэжилтнүүд үзсэн байна. 

Европт тивд өнгөрсөн 2021 он хамгийн дулаан цаг ууртай жил байсан төдийгүй өнгөрсөн зун Европын орнуудад хэт халуун нүүрлэн, намрын улирлын хувьд хамгийн урт үргэлжилсэн, дулаан зөөлөн цаг агаартай байжээ. Үүнд дэлхийн цаг агаарын дундаж температур олон жилийн дунджаас илүү дулаан байсан нь нөлөөлжээ. Энэ талаар Европын уур амьсгал, цаг агаарын тандалт судалгааны Коперник төвөөс мэдээлсэн байна.

Түүнчлэн Европ тивээс гадна Арктик болоод Сибирийн хойд хэсгийн зарим дүүргүүдэд цаг агаарын дундаж үзүүлэлт олон жилийн тандалттай харьцуулахад илүү дулаан байжээ. Эрдэмтэд энэхүү үзүүлэлтийг дэлхийн уур амьсгалын дулаарал хурдтай явагдаж байгаагийн баталгаа гэж үзэн, цаг агаарын дулаарал ойн түймэр, ган гачиг, үер усны гамшиг, хоол хүнсний дутагдалд хүргэж болзошгүйг анхааруулж байна.