Ковид-19

Манай улсад бүртгэгдсэн коронавирусийн халдвар дахин дөрвөөр нэмэгдэж 10 боллоо. Шинэ тохиолдол Берлин Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хүмүүсээс илэрсэн байна. Тэд гадагшаа гарах, халдвар тархаах нөхцөл бүрдээгүй. Шууд тусгаарлагдсан учраас бүрэн хяналтад байгааг онцоллоо. Шинээр бүртгэгдсэн дөрвөн иргэний хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй хүн гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 156 иргэний шинжилгээний хариу гарч, дөрвөн иргэнээс Ковид-19 илэрч батлагдсан тохиолдлын тоо 10 боллоо. Батлагдсан дөрвөн тохиолдлын хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй хүн байгаа гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

 ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ