Жо Байден болон Камала Харрис нар Мартин Лютер Кингийн шарилд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөжээ

Улс төр

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон дэд ерөнхийлөгч Камала Харрис нар хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн шарилд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөжээ. 

Цагаан ордны тэргүүн Америкийн иргэний эрх, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Мартин Лютер Кингэд хүндэтгэл үзүүлэхийн тулд түүний төрөлх хот болох Жоржия мужийн Атланта хотыг зорин очжээ. Түүнчлэн Байден, Харрис нар Жоржия мужийн хуулинд оруулсан хэд хэдэн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор орон нутагт ажилласан байна.

Жоржия мужийн хууль боловсруулагчид мужийн хуулинд хүний эрхийг дээдэлсэн хэд хэдэн өөрчлөлт оруулан баталж, иргэд сонгогчдын бүртгэлийн мэдээлэлд тухайн хүний фото зургийг зайлшгүй хавсаргах ёстой шаардлагыг няцаасан байна.