Хатан хаан II Элизабетийн хүү, хунтайж Эндрю бүх цол хэргэм зэргээсээ салжээ

Үйл явдал

Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүн, хатан хаан 2-р Элизабетийн хүү, хунтайж Эндрю бүх цол хэргэм зэргээсээ салжээ. Түүнийг насанд хүрээгүй охидыг бэлгийн харилцаанд уруу татсан хэрэгт буруутган шүүж байгаа юм.

Йоркийн гүн, хунтайж Эндрю нь Их Британийн хатан хаан 2-р Элизабетийн 3 дахь хүүхэд, хоёр дахь хүү нь юм. Тэрээр Их Британийн хаан ширээ залгамжлах жагсаалтын 9-рт нэр нь багтдаг байна.

Тэрээр тун таагүй хэл аманд өртөн, насанд хүрээгүй бүсгүйчүүдийг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаад байгаа юм. Хэргийн дагуу явуулж байгаа мөрдөн шалгах ажлын хүрээнд хунтайж Эндрюгийн бүхий л цол хэргэмээс түтгэлзүүлжээ. Ингэснээр түүнийг хувь хүн гэдэг утгаар нь Америкийн хуулийн байгууллага хариуцлагад татах эрхтэй болж байна.

Америкийн Манхеттены Холбооны шүүхэд хүний эрхийн төлөө тэмцэгч Виржиния Жуффре гомдол гаргаж, хунтайж Эндрю түүнийг 17 настай байхад нь хүчирхийлсэнд буруутган гомдол мэдүүлсэн юм. Йоркийн гүн түүнд тулгаад байгаа хэргийг үгүйсгэж байгаа  юм.