Ковид-19

Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг шинжилгээнд хамруулсаар байна. Одоогоор Станбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Батлагдсан  тохиолдлуудаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байсан. Харин эмчилгээ үр дүнгээ өгч, биеийн байдал сайжирч эхэлсэн байна.

Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн батлагдсан нэг тохиолдлоос гадна Франц улсын иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа гэдгийг өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл дээрх хоёр тохиолдлын биеийн байдал сайжирч эхэлсэн байна. Мөн бусад тохиолдлын ч биеийн байдал хэвийн байгаа гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

БНХАУ халдварын голомт болох Ухань хотод тогтоосон хөл хориог цуцлах шийдвэрийг гаргасан. Гэхдээ гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр мөн өвчний 2 дахь давалгаанд бэлэн байх шаардлагатай байгаа гэдгийг тус улсаас мэдээллэсэн. Манай улсад ч гэсэн нөхцөл байдал ижил түвшинд байна. Учир нь халдварын эхний давалгааг Монгол улс эрсдэл багатай даван гарсан ч хоёр дахь давалгаанд бэлэн байх шаардлагатай. Энэ нь ч үүднээс тусгаарлах байр, нэмэлтээр ор дэлгэх зэрэг ажлыг зохион байгуулж эхэлжээ.  

Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс гадна дүүргүүдийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтнүүдээс түүврийн аргаар шинжилгээ авч байна. Нийт 28 хүнийг шинжилгээнд хамруулсан.  Хариу бүгд сөрөг гарчээ.