Умардын тэргүүн пуужингийн туршилтыг биечлэн ажиглажээ

Улс төр

Умард Солонгосын тал олон улсын хориг саадыг үл харгалзан “улс орноо батлан хамгаалах эрхийн” дагуу пуужингийн туршилт явуулсан талаараа мэдэгдэж байгаа юм. Түүнчлэн Пхеньяны эрх баригчид Америк тэргүүтэй Барууны орнууд улс орных нь эсрэг дайсагнасан, сөргөлдсөн байр суурь баримталсаар байвал илүү хүчтэй шийдэмгий алхам авахыг үгүйсгээгүй байна. 

Энэ талаар Умард Солонгосын Гадаад бодлогын байгууллага мэдэгджээ. Умардын тал пуужингийн туршилт явуулахдаа нөхцөл байдалд маш нухацтай хандаж байгаа нь Умардын тэргүүн Ким Жон Ун энэ сарын 11-нд харвасан пуужингийн туршилтыг биечлэн хянасан нь нотолж байгаа юм. Умардын “Нодон шинмун” сонин Ким Жон Уны пуужингийн туршилтыг биечлэн ажиглаж байгаа агшныг харуулсан фото зураг нийтэлсэн байна. Ажиглагчдын тэмдэглэж байгаагаар Ким Жон Ун 2020 оны 3-р сараас хойш анх удаа ийнхүү пуужингийн туршилтыг биечлэн хянаж байгаа юм.