ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.02.21/ Наран ургах, шингэх 07:48-18:23

Зурхай

2022.02.21, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 20. ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САР. ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.02.21, Даваа гараг

Наран ургах шингэх: 07.48-18.23

Үс засуулбал: Өлсөж ундаасна

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.