Ковид-19

80 мянга гаруй ковид-19 вирусын өвчлөл бүртгэгдсэн БНХАУ-ын өвчлөлийн тохиолдлын тал хувийг вирусын голомт Ү-Хань хотын өвчтөнүүд эзэлж байсан. Тиймээс бусад хотоос маш олон зөвлөх эмч мэргэжилтнүүд Ү-хань хотод тусламжаар очоод байсан.

Ү-хань хотруу БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комисс, Засгийн газрын төв удирдлагын хэсгээс явуулсан сүүлийн 8 эмч өнөөдөр хурдны галт тэргээр өөрийн гэрлүү буцжээ. Найман эмчийн нэг, Бээжингийн Чаоянг эмнэлгийн уушгины эмгэг судлалын ерөнхий эмч Ли Шүян 1-р сарын 26-наас эхлэн өнөөдрийг хүртэл халдвартай иргэдийг эмчлэх ажилд гар бие оролцсон. Тэрээр галт тэрэгний буудал явах замын туршид Ү-Хань хотын зургийг авч дүрс бичлэг хийн, энэ том өвчний ард гарсандаа ямар их баяртай байгаагаа хуваалцсаар байжээ. Тэрээр галт тэргэнд суух үедээ

“Би саяхан Ү-Хань хотын Уушгины эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн дарга Хү Мин-тэй ярьж түүний биеийн байдлыг асуусан. Түүний коронавируст халдварыг би гардан эмчилсэн юм. Хү Мингийн биеийн байдал сайн байгааг хэллээ. Энэ мэтчилэн эмч нар бид бүх өвчтөнийхөө биеийн байдлыг хянаж тэдний сайжирч байгааг мэдэх нь хамгийн том шагнал болдог”

хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.  Бээжингийн холбооны эмнэлгийн коллежийн халдвар судлалын хэлтсийн захирал Ли Тайшэнг ч бас сэтгэл хөдлөлөө илэрхийлэн

“Улс орны маань бидэнд өгсөн даалгаврыг бид амжилттай биелүүлж, хотыг хэвийн болгоход гар бие оролцсондоо маш их баяртай байна”

хэмээжээ.