Ковид-19

ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустиний ковид-19-ын шинжилгээний хариу эерэг гарч, халдвар авсан тухайгаа Пүрэв гарагт Ерөнхийлөгч Владимр Путинтай хийсэн цахим уулзалтын үеэр албан ёсоор мэдэгджээ.

Цахим уулзалтын үеэр ерөнхийлөгч Путин түүнийг тахлын нөхцөл байдлаас үүдсэн Оросын эдийн засгийг өсгөх бодлогыг боловсруулахад үргэлжлүүлэн оролцохыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр цахимаар төрийн уулзалтуудад оролцож өөрийгөө тусгаарлана хэмээн мэдэгдээд байгаа юм. Оросын Тэргүүн шадар сайд Андрей Белоусов түр хугацаанд түүний ажлыг хариуцахаар болсон байна. Мишустин 54 настай, 1-р сараас эхлэн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Олон иргэн түүнийг хэзээ хамгийн сүүлд ерөнхийлөгч Путинтай уулзсанд санаа зовниж байгаа юм. Тахал дэгдсэнээс хойш ерөнхийлөгч Путин төрийн уулзалтуудыг багасгаж ихэвчлэн цахимаар уулзалт явуулж байсан. Орос Улсад сүүлийн 24 цагт 7 мянга орчим шинэ халдварын тохиолдол бүртгэгдсэнээр нийт өвчлөгсдийн тоо 106 мянга хол давжээ.