Парисын төмөр замын буудалд хүйтэн зэвсэг барьсан этгээдийг саатуулжээ

Үйл явдал

Францын нийслэл Парис хотын төмөр замын буудалд буун дуу хадаж, цагдаа нар биедээ хүйтэн мэстэй явсан этгээдийг аюулгүйжүүлжээ. 

Парис хотын хойд вокзалд цагдаа нар хүйтэн мэс барин бусад руу халдахаар сүрдүүлж байсан этгээдийг гал нээн аюулгүйжүүлсэн байна. 

Энэ хэрэг явдал Парис хотын төмөр замын вокзалд орон нутгийн цагаар өглөөний 7 цагийн алдад болжээ. 30 см-ийн урттай хутга барьсан этгээд эргүүлийн хоёр ажилтныг сүрдүүлж, түүнийг хутгаа хаяхыг шаардсан ч шаардлагыг биелүүлээгүй учраас арга буюу гал нээсэн байна. Францын дотоод хэргийн сайд Жеральд Дарманен сүүлд энэ явдлын талаар твиттер хуудсандаа мэдэгдэл байрлуулж, цагдаа нар өөрсдийн болоод бусдын амь насыг хамгаалан зайлшгүй хамгаалалт хийж балмад халдлага болохоос сэргийлж чадсаныг тэмдэглэжээ.