Грекийн фермерүүд зам дээр сүү асган эсэргүүцлээ илэрхийлжээ

Үйл явдал

Грекийн ХАА эрхлэгчид, фермерүүд нэгдэн эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулжээ.

Тэд улс оронд нь эрчим хүчний үнэ тариф нэмэгдэж байгааг эсэргүүцэн төр засгаасаа энэ тал дээр тодорхой арга алхам авахыг шаардаж байна. 

Эрчим хүчний үнэ тариф нэмэгдэж байгааг эсэргүүцэн Грекийн Фессалия дүүрэг дэх Лариса хотоос гарах гол авто замыг нутгийн фермерүүд хааж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэд гол авто замыг хаан тракторуудаа эгнүүлэн тавихын зэрэгцээ мөн зам дээр хэдэн арван литр сүү асгасан байна. Фермерүүд улсынхаа төр засагт хандан эрчим хүчний үнийг импортын нефть хийн үнэтэй уялдуулан нэмж байгааг таслан зогсоож, үнийн нэгдсэн-тогтвортой тариф баримтлахыг шаардаж байгаа юм.