Ковид-19

Шведийн хунтайж Карл Филипийн эхнэр, гүнж Софиа 1984 онд төрсөн. Тэрбээр 2015 онд хунтайжтай гэрлэхээс өмнө модел, реалити шоуны оролцогч байжээ. Гүнж Софиа коронавируст тахлын хүнд нөхцөлд эмч нарт туслахаар дээдсийн суудлаа үл харгалзан Стокгольм хотын Софиахметмет эмнэлэгт сайн дурын ажил хийж байгаа юм.

Вирусын дэгдэлтийн үеэр ачаалал ихтэй байгаа эмнэлгүүдэд туслах зорилгоор байгуулагдсан Софиахметметийн их сургуулийн яаралтай тусламжийн гурван өдрийн цахим сургалтад 35 настай гүнж хамрагдсан тухай “People” сэтгүүлд мэдээлжээ. Тэрбээр өвчтөний дунд ажиллах бус, эмч сувилагч нарт хоол хийх, цэвэрлэгээ хийх зэргээр туслалцаа үзүүлэх тухай тус эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч Пиа Хулткранц мэдэгдсэн байна.