НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол  II/20-ны Ням гарагт явагдана

Нийгэм

НӨАТ-ын урамшууллын 2022 оны 01 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 02-р сарын 20-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 23: 59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.