ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.02.24/ Наран ургах, шингэх 07:43-18:28

Зурхай

2022.02.24, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 23. ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САР. ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАР БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2022.02.24, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 07:43-18:28

Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.