Ковид-19

Ковид-19 цар тахалтай холбогдуулан Франц Улсад бусад орноос хил даван ирсэн иргэд, жуулчдад, 14 хоног тусгаарлалтад байх шаардлага тавьж байсан.

Харин одоо Европын орнуудаас ирсэн иргэд, жуулчдыг 14 хоногийн тусгаарлалтад байх шаардлагагүй болсон тухай тус улсын Засгийн газрын ордноос “CNN” агентлагт мэдээлсэн байна. Европын орнууд оршин байдаг Шенген бүсэд Испани, Франци, Грек, Герман, Итали, Польш зэрэг 26 улс багтдаг. Мөн тус улсын засгийн газраас хоёр сар гаруй үргэлжилсэн улсын хэмжээний өндөржүүлсэн онцгой байдал дуусч байгааг мэдэгджээ.