Ковид-19

Хонконг арал дээр сүүлийн хоёр долоо хоног дотоодын шинэ ковид-19 халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Тиймээс төрийн албан хаагчид өнөөдрөөс эргэн ажилдаа орж эхэлжээ.

Номын сан, музей зэрэг газрууд ч мөн нээгдэж байгаа юм. Гэхдээ иргэд дөрвөөс олуулаа хамт байвал торгууль тавих юм байна. Харин фитнесс заал, кино театр, баар, цэнгээний газрууд хаалттай хэвээрээ байх тухай мэдэгджээ. Хонконгийн Засгийн газраас 5-р сарын 7 хүртэл хөл хорио тогтоогоод байсан. Харин энэ хугацаа цааш сунгагдах эсэхийг хараахан шийдвэрлээгүй байгаа юм байна. Өнгөрсөн Баасан гарагт Хонконгт хөдөлмөрчдийн баяр тэмдэглэн их дэлгүүрт дуу дуулсан 100 орчим иргэнийг цагдаа хүчнийхэн албадан тараасан байна. Хөл хориог багасгах нь Хонконгийн иргэдэд ардчиллын төлөөх эсэргүүцлийн жагсаал ахин өрнөх вий гэсэн айдсыг бий болгоод байгаа юм.