Ковид-19

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ковид-19-ын эсрэг вакцин энэ жилд багтан бэлэн болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Fox News” телевизийн мэдээгээр “Энэ жилийн сүүл гэхэд бид вакцин гарган авна гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн байна.

Вакцин гарган авахаар ажиллаж буй судлаач, шинжээчид 2021 онд вакцин бэлэн болно гэж үзэж байгаа юм. Мэдэгдлийн үеэр Доналд Трамп эрүүл мэндийн зөвлөхүүдээс түрүүлэн вакцин бэлэн болох хугацааг таамагласнаа хүлээн зөвшөөрсөн байдалтайгаар “Эмч нар намайг ингэж хэлэх шаардлагагүй гэж бодож байгаа байх. Гэхдээ би өөрийн бодлоо хэлэх л болно” хэмээжээ.