Ковид-19

Дөрвөн сар орчим үргэлжилсэн хөл хорионы дараа Ухань хотын сургуулиуд эргэн үйл ажиллагаагаа эхлүүлж, өнөөдрөөс сурагчид хичээлдээ явж эхэлжээ. Ухань хотод өнгөрсөн дөрвөн сар орчим иргэд гэрээсээ орж, гарахгүй байх хэмжээний өндөржүүлсэн хөл хорио тогтоогоод байсан.

Тус хотын 121 дунд сургууль, 83 ахлах сургууль, 38 мэргэжлийн сургуулийн 58 мянга орчим сурагчид эргэн хичээлдээ орсон тухай Хубэй мужийн Засгийн газраас мэдээлсэн байна. Ахлах сургуулийн сурагчид ЭЕШ-д бэлдэх шаардлагатай тул хамгийн эхэнд хичээллүүлж эхэлжээ.