“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд Норвеги Улс медалийн чансаагаар тэргүүллээ

Спорт

Өвлийн олимпын наадамд Норвеги хамгийн сайн болохоо харууллаа. 

Ердөө 5-хан сая гаруй хүн амтай Европын энэ улс Бээжин-2022 наадамд төсөөлснөөсөө илүү онцгой амжилт гаргаж, медалийн чансаагаар бусад орныг хол хаяжээ.

Хамгийн олон 16 алттай, нийт медаль хүртсэн тоо нь 37 буюу шигшээ багийнхаа тамирчдын тооноос илүү давсан гэнэ.

"Бээжингийн өвлийн олимпид Норвеги медалийн чансааны топд тэргүүлэн наадмаа дуусгалаа. Норвегийн шигшээ баг мөн дөрвөн жилийн өмнө Пёнчан-2018 наадамд тэргүүлсэн"

гэж Спорт анализын дарга Симон ярьжээ.

"Норвегийн баг 2018 онд 39 медаль хүртсэн. Харин энэ жил үүнээс 2-оор бага ч 16 алт хүртсэн нь Олимпын алтан медалийн хамгийн өндөр тоог эвдсэн амжилттай байна. Бээжин-2022 наадмын 15 спортын төрлөөс 9 -д нь  медаль хүртсэн"

Харин Оросын олимпын хорооны баг нийт 32 медалийн тоогоор жагсаалтын хоёрт орсон харин медалийн чансааны хоёрдугаарт Герман Улс 12 алт хүртсэн амжилтаар орж байна.