Ковид-19

АНУ-ын поп дива Мадонна “Instagram” хуудаснаа өөрийгөө ковид-19-ын эсрэг биеттэй болох нь шинжилгээгээр батлагдсан тухай мэдээлжээ.

Тухайлбал тэрээр инстаграмын бичлэгтээ

“Би шинжилгээгээр өөрийгөө коронавирусын эсрэг биетэй болохыг мэдсэн. Сар хагасын өмнө Парист хийсэн тоглотын үеэр би болон манай багийнхан хүнд ханиад хүрсэн. Тэр үед бид халдвар авсан байж. Азаар одоо бид бүгд эрүүл байна. Тиймээс маргааш гадуур гарч жолоо барьж, гэрийнхээ цонхыг нээж, коронатай агаараар амьсгална. Тиймээ, наран гэрэлтэнэ гэдэгт найдаж байна”

хэмээжээ. Өвчний хяналт урьдчилан сэргийлэх төвөөс эсрэг биет үүссэн ч халдвар авахгүй гэх баталгааг одоогоор өгөөгүй байна.