Ковид-19

Нэг сар орчмын өмнө БНХАУ-ын Ухань хот бүх өвчтөнөө эмчилсэн тухай зарлаж байсан. Тус улсад зөвхөн гаднаас халдвар зөөвөрлөгдөн орж ирж байгааг эрх баригчид мэдээлсэн. Харин Ухань хотод дотоодын таван иргэнээс халдвар илэрсэн нь өчигдөр батлагдлаа. Ингэснээр БНХАУ-д цар тахлын хоёр дах давалгаа ахин үргэлжилж магадгүй болоод байна.

Энэ улсад хөл хориог нэлээдгүй багасган иргэд хэвийн амьдралын хэвшлээ эхлүүлээд байгаа. Сар орчмын дараа шинээр бүртгэгдсэн 98 настай настны эхнэр нь мөн халдвар авсан нь батлагджээ. Ухань хотын эрүүл мэндийн газрын эрх баригчид

“Одоогийн байдлаар хотын хэмжээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажил нэлээд хүнд хэвээр байна. Тиймээс бид яаран хөл хориог багасгах нь буруудаж байна”

хэмээжээ. Харамсалтай нь сүүлд халдварын тохиолдол нь батлагдсан иргэдэд шинж тэмдэг байсан хэдий ч, шинжилгээгээр халдваргүй гэж илэрч байжээ. Үүнээс үзэхэд мутацад ордог вирус анхны хэлбэрээсээ өөрчлөгдөж илүү урт хугацааны дараа халдвар авсан нь илэрдэг болсон байх магадлалтай юм.