Ковид-19

Өнгөрсөн Ням гарагт АНУ-д нийт 20,421 шинэ халдварын тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр АНУ-д нийт 1,329,791 иргэн халдвар авсан нь батлагдаж, 80 мянга орчим иргэн халдварын улмаас нас баржээ.

Энэ улсын ихэнх муж хотуудад эдийн засгаа аврах үүднээс хөл хориог багасгаж эхэлсэн. Ерөнхийлөгч Доналд Трамп ч үүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. АНУ дэлхийд хамгийн их халдвар бүртгэгдсэн улсын нэгт бичигдэж байгаа. Үүний араас Их Британи, ОХУ зэрэг улсад өнөөдрийн мэдээллээр хамгийн олон өвчтөн эмчлэгдэж байна.