Ковид-19

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын ковид-19 халдвартай иргэн халдвар авснаа мэдэлгүй шөнийн цэнгээний газарт зугаацсан байсан. Түүний зорчсон таван цэнгээний газарт ойролцоогоор 3 мянган иргэд байсан байна.

Одоогоор 80 иргэн шөнийн цэнгээний газраас халдвар авсан нь бүртгэгдээд байгаа юм. Үүнээс гадна маш олон иргэд шөнийн цэнгээний газарт, ялангуяа ижил хүйстний цэнгээний газарт орсноо нууцалж байгаа нь тэднийг шинжилгээ өгөхөөс татгалзахад хүргэж байж болзошгүй хэмээн тус улсын Засгийн газраас үзэж байгаа тул тэдгээр иргэнийг нэрээ нууцлан шинжилгээнд хамрагдахыг хүсчээ.