Берлин хотын нэрийн хуудас Бранденбургийн хаалгыг Украины далбааны өнгөөр гэрэлтүүлжээ

Улс төр

Германы нийслэл Берлин хотын нэрийн хуудас болох Бранденбургийн хаалгыг Украины туг далбааны өнгөөр гэрэлтүүлжээ.

Ийм маягаар Герман улс Украины хямралыг тойрсон асуудалд Киевийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. 

Берлин хот дахь Бранденбургийн хаалгыг өчигдөр орой Украины туг далбааны өнгөөр гэрэлтүүлсэн байна. Берлин хотын мэр Франциска Гиффигийн ярьснаар тэд ийм маягаар Украины ард түмнийг хүнд хэцүү цаг үед нь дэмжиж, тусгаар тогтносон чөлөөт ардчилсан улс орон гэдгийг нь дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа гэнэ. Германы Дюссельдорф хотын захиргааны байрыг мөн Украины туг далбааны өнгөөр гэрэлтүүлжээ. Түүнчлэн Герман төдийгүй Европын улс орнуудад ч мөн Украиныг дэмжсэн аян өрнөжээ.