ЕХ-ны тэргүүлэгчид Украины асуудлаар яаралтай хуралдаж байна

Улс төр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины гаргасан шийдвэрийн дагуу Оросын цэргийн хүчин Донецк болон Луганскийн БНУ-ын нутаг дэвсгэр лүү цэргийн хүчнээ оруулан байрлаж, Украины цэргийн гол объект байрлал руу цэргийн цохилт дайралт явуулж байна.

Оросын цэргийн хүчний явуулж байгаа агаарын цохилт дайралт, дэлбэрэлтийн улмаас Украины цэргийн зориулалттай объектууд, нисэх буудлууд өртөхийн зэрэгцээ Оросын тал мөн Украины хилийн бүсээр цөмрөн дайралт хийсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. ЕХ-ны улс орнууд пүрэв гарагт Украины нөхцөл байдлын талаар яаралтай хуралдаан хийж, ОХУ-ын түрэмгий үйлдлийн эсрэг авах арга хэмжээний талаар хэлэлцжээ. 

Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель Оросын талаас Украины эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагааг эрс шүүмжлэн буруутгаж, Москва Донбассын энгийн номхон иргэдийг хамгаалах нэрийдлээр Украины эсрэг цэрэг дайны ажиллагаа эхлүүллээ гэсэ байна. Брюссель ОХУ-ын тал Украины зүүн бүсийн Донецк, Луганскийн БНУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөрөө Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчиж, улс орны аюулгүй байдлыг зөрчсөнд буруутгаад байсан юм. ЕХ энэ шалтгаанаар ОХУ-ын багц хориг арга хэмжээ аваад байгаа бол үргэлжлүүлээд Оросын Украины нутагт явуулж байгаа цэрэг дайны ажиллагааг Украины нутаг дэвсгэр рүү халдан түрэмгийлсэн явдал гэж үзэж байна.