Киев хотод дайн ид өрнөж байна

Үйл явдал

Украины Дотоод хэргийн сайд нийслэл Киев хотод өнөөдөр дайн ид өрнөж, гудамжуудад буун дуу хадсан маш аюултай байгаа талаар мэдэгдлээ.

Тэрээр фэйсбүүкээр дамжуулан

“Нийслэл хотын гудамжуудад дайн ид өрнөж байна. Та бүхэн тайван байж, аль чадахаараа өөрийгөө хамгаалаарай. Хоргодох газар байгаа хүмүүс гарахгүй байгаарай. Гэртээ байгаа хүмүүс цонх, тагтнаас хол байж ариун цэврийн өрөө, аль эсвэл амархан олдохгүй газар нуугдаарай. Агаарын дохио хүлээн авмагцаа ойролцоох хорогдох байр руу очоорой”

гэж зөвлөжээ.