Европарламент Оросын хүчирхийллийн эсрэг тогтоолын төсөл баталжээ

Улс төр

Брюссель хотноо хуралдаж байгаа Европарламентын тусгай хуралдаанаар түүнчлэн гишүүд ОХУ-ын Украины эсрэг явуулж байгаа цэргийн халдлага дайралтыг эсэргүүцсэн тогтоол баталжээ.

Европарламентын гишүүд ОХУ-ын түрэмгийлсэн алхам, байр суурийг эсэргүүцсэн тогтоолыг санал нэгтэй дэмжсэн байна. 

ОХУ-ын Украины эсрэг явуулж байгаа дайсагнасан ажиллагааг шүүмжлэн, галаа нэн даруй зогсоохыг шаардсан тогтоолыг Европарламентын 637 гишүүн дэмжиж, 13 гишүүн эсэргүүцсэнээр дийлэнх олонхийн саналаар дэмжигджээ. Европарламентын гишүүд түүнчлэн Украинд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, мөн Украин улсад ЕХ-нд элсэн нэр дэвшигч орны статус олгохыг дэмжсэн байна. Мөн Европарламентын тусгай хуралдааны үеэр Украинд зэр зэвсэг нийлүүлэх асуудлыг мөн хэлэлцэж, зэвсгийн тусламжийг нэмэгдүүлэхээр тогтжээ.