Капитолийн ордон руу халдсан хэрэг явдлын дагуух анхны шүүх хурал болж байна

Үйл явдал

АНУ-д 2021 оны 1-р сард Капитолийн ордон руу халдсан хэрэг явдлын дагуух анхны шүүх хурал болж байна.

49 настай Гай Реффитт Капитолийн эсрэг иргэдийн жагсаал цуглааны хэргээр шүүх байгууллагад татагдан шүүгдэж байгаа анхны хүн болжээ. 

Гай Реффитт нь хэт барууны “Гурван хувь” нэртэй бүлгийн гишүүн юм. Түүнд шүүхээс олон нийтийн хэв журмыг алдагдуулсан, дээрэм тонуулд оролцон, эмх замбараагүй байдалд бусдыг өдөөн хатгаж турхирсан, цагдаа хууль хүчнийхэнд эсэргүүцэл үзүүлсэн, хууль бусаар биедээ зэвсэгтэй явсан зэрэг нийтдээ 5 зүйл ангиар хэрэг тулгасан байна.

Тангарагтны шүүх Гай Реффиттэд холбогдох хэргийг хэдэн цагийн туршид хэлэлцэн, түүнийг хуулийн хариуцлагад татах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ. Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл 20 жил хүртэл хорих ял оноож болзошгүй юм.