Ковид-19

Ковид-19 халдварын хамгийн их тохиолдол бүртгэгдсэн хоёрдогч улс Бразилд өнгөрсөн 24 цагийн дотор 32 мянган иргэн шинээр халдвар авсан нь батлагдлаа. Мөн өдөр 1,200 иргэн халдварын улмаас нас барсан нь батлагдлаа. Дэлхийн хэмжээнд 24 цагийн дотор ийм олон халдварын тохиолдол нэг улсаас батлагдаж байсангүй.

Ингэснээр Бразил Улсын нийт халдварын тохиолдол 742 мянга болж, нас барсан иргэдийн тоо 38 мянга болжээ. Бразил Улсын Ерөнхийлөгч Жайр Болсонаро коронавируст халдвар авсан иргэдийнхээ нэгдсэн үзүүлэлтийг мэдээлэхээс татгалзсан. Тиймээс энэ улсын хувьд зөвхөн нэг өдөрт халдвар авсан иргэдийн тоог мэдээлэхээр болжээ.